Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

УИХ-ын 2024 оны 10 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 45 дугаар тогтоолын дагуу 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072ш хувьцаа эзэмшүүлсэн.

100+

Хамтран ажиллагч байгууллага

3,039,421

Нийт данстай харилцагчид

Зах зээлийн мэдээ, мэдээлэл & Данс нээсэн тайлан & Ногдол ашиг тараалт & Үнэт цаасны төвлөрлийн судалгаа

Шинэ мэдээ




Бидний үйлчилгээ

Үнэт цаасны төвлөрлийн судалгаа

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭХ

Та төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох, эрх нээгдэх ба Та хувьцаа худалдан авах, хувьцаагаа зарах, үнэт цаасны үнэ ханшны талаар мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах өргөн боломж нээгдэнэ. Хувьцаат Компани нь ногдол ашгаа “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараасан тохиолдолд төвлөрсөн хадгаламж дахь таны дансанд шууд бүртгэгдэн ордог.

Үргэлжлүүлэн үзэх +

НОГДОЛ АШИГ

Данс нээсэн тайлан

Нийт Үнэт Цаасны компаниудын данс нээсэн тайлан

“Эрдэнэс Монгол”ХХК-иас гаргасан “Эрдэнэс бонд”-ын өгөөж 1 сая ₮ шалгах

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-н дагуу Эрдэнэс Монгол” ХХК-иас гаргасан “Эрдэнэс бонд”-ын өгөөж хүртэх эрхтэй эсэхээ “Регистр” гэсэн холбоосыг дарж шалгах боломжтой.

MCSD API СЕРВИС

Цахим үйлчилгээний гэрээний дагуу үнэт цаасны компаниуд ашиглах боломтой.

Гурвалсан гэрээ цахимжуулах гэрээ

….

Мэдээлэл

01
02
03
04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэхтэй холбоотой төр, засгийн шийдвэрүүдийг доороос үзнэ үү.

2011.03.31Монгол Улсын нийт иргэдэд 536 ширхэг хувьцааг эзэмшүүлсэнХарах
2012.04.11Монгол Улсын иргэдэд нийт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүсэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан.Харах
2012.05.30Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, саналын эрхгүй, захиран зарцуулахгүй нөхцөлтэйгээр эзэмшүүлсэн.Харах
2012.06.13Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан.Харах
2015.04.20Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай тогтоол гарсан.Харах
2017.05.30“Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг баталгаажуулах, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан.Харах

Иргэн Та

ЭТТ ХК 1072 Хувьцааны бодолтыг хэрхэн хийх вэ?

Жишээ:

  • Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9
    • Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063
  • Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545
    • Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527
  • Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491960 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*491960) / 1000000 = 527.3811 ≈ 528
    • Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544
  • Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол:
    • Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

ЭТТ 1072ш хувьцааны ногдол ашиг

2023 он ногдол ашиг арилжааны банкны дансанд шилжүүлсэн мэдээлэл E-Mongolia апп ашиглан шалгах боломжтой. App Store

2023 он ногдол ашиг арилжааны банкны дансанд шилжүүлсэн мэдээлэл E-Mongolia апп ашиглан шалгах боломжтой. Google Play

158989 тусгай дугаарт

Хувьцааны тоо ширхэг ногдол ашиг авсан эсэхээ шалгах 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа илгээж шалгах боломжтой.