Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Бэлэглэл хийх

Үнэт цаас эзэмшигч нь өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ бусдад бэлэглэх тохиолдолд шимтгэлийг тооцохдоо гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоногт арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж тооцно.

Бүрдүүлэх материалууд:

  1. Нотариатаар батлуулсан талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ
  2. БЭЛЭГЛЭГ, БЭЛЭГ ХҮЛЭЭН АВАГЧИЙН ХҮСЭЛТ, МЭДЭГДЭЛ энд дарж татаж авах /маягтын дагуу гаргана/
  3. Бэлэглэгчтэй ах дүү, хамаатан саданы холбоотой талаарх иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа, эсхүл уг холбоог нотлох бусад баримт
  4. Бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух хаяг болон холбоо барих утасны дугаар /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин суух хаяг болон холбоо барих утасны дугаар/, талуудын дансны дугаар
  5. Бэлэглэж буй үнэт цаасны төрөл, тоо ширхэг

ҮНЭТ ЦААСААР ГЭРЧЛЭГДСЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ БУСДАД БЭЛЭГЛЭХ, ӨВЛҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ-ыг энд дарж үзнэ үү.

Бэлэглэлийн гүйлгээний үйлчилгээний хөлс:

Д/д Гүйлгээний төрөл Үйлчилгээний хөлс /үнийн дүгнээс/
1 СЗХ-ны 2007.11.12-ны 162 тоот тогтоолын хавсралт журмын 2.2-т заасан иргэнд бэлэглэх тохиолдолд Бэлэглэгч талаас -5 хувь

Бэлэг хүлээн авагч талаас-5 хувь

2  СЗХ-ны 2007.11.12-ны 162 тоот тогтоолын хавсралт журмын 2.3-т заасан иргэн хуулийн этгээдэд бэлэглэх тохиолдолд Бэлэглэгч талаас – 10 хувь

Бэлэг хүлээн авагч талаас -10 хувь

3 СЗХ-ны 2007.11.12-ны162 тоот тогтоолын хавсралт журмын 2.5-д заасан иргэн, хуулийн этгээдэд бэлэглэх тохиолдолд Бэлэглэгч талаас – 5 хувь

Бэлэг хүлээн авагч талаас – 10 хувь