Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

Хайлт


Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаар тушаалаар баталсан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор (Уурхайчин соёлын ордон)-ын их танхимд танхим болон цахимаар хуралдуулахаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цахимаар хуралд оролцох гишүүд  https://agm.mn/ хаягаар нэвтрэн оролцоно уу.

Холбоо барих утас 51-261677, 80674145, 90274145, 85274145