2017.11.14 – 2017.11.17 хооронд БНХАУ-ын Хонг Конгд зохион байгуулагдсан /Ази номхон далайн бүсийн үнэт цаасны хадгаламжийн байгууллагуудын групп/ ACG 21 дэх чуулга уулзалтанд “ҮЦТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва болон албаны төлөөлөгч оролцлоо. ACG –д одоогийн байдлаар Азийн 30 гаруй улсын үнэт цаасны хадгаламжийн байгууллагууд гишүүнээр элссэн байдаг.
Энэ жил Дэлхийн үнэт цаасны хадгаламжийн холбооны /WFC 2017/ чуулга уулзалт зэрэг зохион байгуулагдсанаараа онцлог болсон. Дэлхийн үнэт цаасны хадгаламжийн байгууллагуудын 300 орчим төлөөлөгчид үнэт цаасны хадгаламжийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.