Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“Coal Mongolia 2017” чуулга уулзалт, үзэсгэлэн болно

Хайлт


coalmongolia2017“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нь “Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор Монгол улсын засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын түншүүдийн идэвхитэй дэмжлэгтэйгээр жил бүр амжилттай зохион байгуулагддаг билээ.

Энэ жил 7 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнгээ “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор 2017 оны 9-р сарын 7-9 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Та бүхэн чуулга уулзалт, үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn хаягаас авна уу.