Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Anna байгууллагын жинхэнэ гишүүн орноор элслээ

Хайлт


2019 оны 12-р сарын 2-4нд болсон Олон улсын Үнэт цаасны нэгдсэн дугаар олгогч  (Association of National Numbering Agencies) байгууллагын ээлжилт уулзалт Уругвай улсын Монтевидео хотод зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтанд “ҮЦТХТ” ХХК-н Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа амжилттай оролцож Монголын хөрөнгийн зах зээлийн болон компанийн үндсэн үйл ажиллагааны талаар танилцуулга илтгэл тавьж гэрээ байгуулан жинхэнэ гишүүн байгууллагаар элсэн орлоо.

“ҮЦТХТ” ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “АNNА олон улсын хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж ажиглагч гишүүнээр хамтран ажиллаж эхэлсэн.

Уг холбоо нь Олон Улсын Стандартын байгууллагаас гаргасан ISO 6166 буюу Олон улсын үнэт цаасыг таних дугаарын /ISIN/ стандартаас гадна ISO 10962 буюу Санхүүгийн хэрэгсэлийн ангилалын дугаарын /CFI/ стандарт, Санхүүгийн хэрэгслийн товч нэр /FISN/ стандарт буюу ISO 18774 стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг шаарддаг. Тус компани нь эдгээр шаардлагыг биелүүлсэнээр жинхэнэ гишүүн орноор элсэн орлоо.

Энэхүү олон  улсын байгууллагын гишүүн орноор элссэнээр Монгол улсад бүртгэгдэж байгаа үнэт цаасны дугаар олон улсад албан ёсоор бүртгэгдэж гадаадын зах зээлийн хөрөнгө оруулагч нар Монгол улсад хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдлээ.