Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Aзи Номхон далайн бүс нутгийн Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагуудын ээлжит 17 дах сургалт семинар болж байна

Хайлт


acg17“ҮЦТТТХТ” ХХК нь Ази Номхон далайн орнуудын Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Хадгаламжийн байгууллагуудын групп /ACG/-ын гишүүн орноор 2006 онд элсэн орсон бөгөөд ингэснээр олон улсын хөрөнгийн зах зээлд гарч буй өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг тухай бүрт авах, харилцан туршлага солилцон хамтран ажиллах өргөн боломжийг нээж өгсөн.

Ази Номхон далайн орнуудын Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Хадгаламжийн байгууллагууд нь жил бүр ээлжлэн сургалт семинар болон чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд 2011 онд манай компани нь ACG-ийн 13 дахь сургалт семинарыг Монгол улсад амжилттай зохион байгуулсан.

ACG-ийн 17 дgх сургалт семинар нь 2015 оны 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 14-ны хооронд Шри Ланк улсын Коломбо хотод болно. Энэхүү сургалт семинарыг Шри Ланкийн Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн байгууллага зохион байгуулж байна.

Тус сургалт семинарт Ази Номхон далайн бүс нутгийн төлбөр тооцоо хадгаламжийн байгууллагын 23 гишүүн орнууд оролцон тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, харилцан санал бодлоо солилцдог чухал ач холбогдолтой сургалт болж буй бөгөөд энэхүү семинараар ACG-ийн гишүүн орнуудын Мэдээлэл Солилцооны ажлын хэсэг /Японы Үнэт Цаасны Хадгаламжийн Төв/, Хууль Эрх Зүйн ажлын хэсэг /Хятадын Үнэт Цаасны Хадгаламж/, Шинэ Бизнес Санаачлагын ажлын хэсэг /Солонгосын Үнэт Цаасны Хадгаламж/, Техник Технологийн ажлын хэсэг /Энэтхэгийн Үнэт Цаасны Хадгаламж/ болон Эрсдлийн удирдлагын ажлын хэсэг /Пакистаны төвлөрсөн хадгаламж/-ийг хариуцсан орнууд тулгамдаж буй асуудлын талаарх илтгэлүүдийг урьдчилан гишүүн орнуудаас санал асуулга авсны үндсэн дээр хэлэлцүүлдэг.