Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Хайлт


logo-new-JPEG-472x295

“Эрдэнэс Монгол” ХХК ба түүний нэгдэл компаниудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг ТӨЛБӨРТЭЙГЭЭР ХУДАЛДАН АВСАН аж ахуйн нэгж, иргэд Засгийн газраас тогтоосон нэрлэсэн үнээр нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт буцаан худалдаж, төлбөрөө эргүүлэн  авах боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд хувьцааны төлбөрөө эргүүлэн авах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт бүрдүүлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д (ҮЦТХТ), хэрэв “ҮЦТХТ”-д хандах боломжгүй бол өөрт ойрхон Төрийн банкны салбар, нэгжид 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын цаг дуусахаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  1. Хувьцааг буцаан худалдах хүсэлт (“ҮЦТХТ”-ийн баталсан маягтын дагуу);
    1. ААН бол ЭНД ДАРЖ,
    2. Иргэн бол ЭНД ДАРЖ татаж авна уу /Хүсэлтээ 2 хувь бөглөнө үү/
  2. Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолын дагуу “ҮЦТТТХТ” ХХК-д мөнгө тушаасан баримт эсвэл түүний хуулбар;
  3. Аж ахуйн нэгж бол тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан байх);
    • 3.1.       Аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд:
      • 3.1.1    Компанийн дүрэм (Эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар)
      • 3.1.2    Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт (татан буугдсан тухай);
      • 3.1.3    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25.3-д зааснаар татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг татан буулгасан тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр (эх хувь эсвэл түүнийг баталгаажуулсан хуулбар);
      • 3.1.4    Татан буугдсан аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид төлбөрийг хэрхэн авах талаар харилцан зөвшөөрсөн баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан)
  1. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар,
  2. Тухайн нөхцөл байдлаас хамааран “ҮЦТХТ”-өөс шаардсан бусад баримт бичиг.