ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Санхүүгийн зах зээл нээлттэй өдөрлөгт оролцлоо

Хайлт


Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөгийг Дархан уул аймаг, Орхон аймаг, Хөвсгөл аймгуудад амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Ажлын хэсэгт Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа болон холбогдох мэргэжилтэнгүүд оролцож, иргэд харилцагчдад үйлчилгээ үзүүллээ.

 

Энэ үеэр орон нутагт санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр ээлжит сургалт, хэлэлцүүлгийг хийв.