ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Хайлт


“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж байна.





СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 3



ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;
  2. Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  3. Сүүлийн 3 жил “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаагүй байх;
  4. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  5. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
  6. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  7. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  8. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
  9. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  10. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх;
  11. компанитай бизнесийн аливаа холбоогүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Ажил байдлын тухай хоёр тодорхойлолт;
  3. Анкет /Төрийн албан хаагчын анкетын загвараар/
  4. Боловсролын үнэмлэх, дээд боловсролын гэрчилгээний хуулбар;
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  6. Компанийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал, мөрийн хөтөлбөр.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн байр, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, 16/1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Гэрэл  Утас:  99106409



МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн иргэний баримт материалыг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.



ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ