ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Солонгосын Үнэт Цаасны Хадгаламж /KSD/-ийн байгууллагын төлөөлөгчид айлчлав.

Хайлт


“ҮЦТХТ” ХХК нь Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагатай Харилцан Ойлголцлын санамж бичгийг 2017 оны 07 дугаар сарын 08-д шинэчлэн байгуулсан билээ. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд  харилцан туршлага судлах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагын мэргэжилтэнг Монгол улсад урьж ажиллуулахаар болсон. Үүний дагуу KSD-ийн Хүний нөөцийн албаны дарга ноён Хонг Жин Ким, ахлах менежер Жонг Хэ Вү нар “ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва болон компанийн удирдлагын багтай уулзаж ярилцлаа.

IMG_4337