ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2017 оны 5 дугаар сарын 22-оос эхэлнэ.  

Хайлт

Logo-MASD-NEW-CopyМонголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд:

  • Үнэт цаасны зуучлалын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 30-17.10;
  • Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 22-оос 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд өдрүүдэд 9.30-17.10;
  • Аттестатчилах буюу эрх сунгах сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 23-29-ний өдрүүд 14.00-17.10 цагийн хооронд зохион байгуулна.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл, анкет
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр:
  1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
  2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
  3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2017 оны 2, 4, 7-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана.

           Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

            Холбоо барих утас:

            МҮЦАЭХ

            70123339

            96634132

            www.masd.mn