ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС МЭДЭГДЭЖ БАЙНА

Хайлт


Logo_Mon+Eng - bosooКомпанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эззмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дээрх журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасны дагуу хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Дор дурдсан нэр бүхий 52 хувьцаат компаниуд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй байна.

1 “Автоимпекс” ХК 21 “Дархан мах экспо” ХК 41 “Улаан сан” ХК
2 “Баянтолгой” ХК 22 “Дорнод” ХК 42 “Улиастай тэгш” ХК
3 “Завхан тээвэр” ХК 23 “Дөрвөн-уул” ХК 43 “Усжуулах” ХК
4 “Завхан тээх” ХК 24 “Еврофё азиа” ХК 44 “Хангал” ХК
5 “Чандмань дундговь” ХК 25 “Жинст” ХК 45 “Харгиа” ХК
6 “Автозам” ХК 26 “Их нуур” ХК 46 “Харшийн гэгээ” ХК
7 “Агротехимпекс” ХК 27 “Их үүсгэл” ХК 47 “Хөдөөгийн тээвэр” ХК
8 “Ажлын хувцас” ХК 28 “Мон-Асар” ХК 48 “Хуртай” ХК
9 “Алмаас” ХК 29 “Монгол дизель” ХК 49 “Цагаантолгой” ХК
10 “Ар баянхангай” ХК 30 “Монгол керамик” ХК 50 “Чандмань уул” ХК
11 “Ар тархи” ХК 31 “Монгол шевро ХК 51 “Эрдэнэт зандан” ХК
12 “Баялаг шарын гол” ХК 32 “Мөнх жим” ХК 52 “Эсгий гутал” ХК
13 “Баянталбай” ХК 33 МүДИКС” ХК
14 “Баянтоорой” ХК 34 “Оргил Говь-алтай” ХК
15 “Борнуур” ХК 35 “Өв усжуулагч” ХК
16 “Бороогийн үйлдвэр” ХК 36 “Өргөн хэрэглээ” ХК
17 “Бүтээл” ХК 37 “Сав шим” ХК
18 “Гантөмөрт” ХК 38 “Сэлэнгэ импекс” ХК
19 “Глобал монголиа холдингс” ХК 39 “Тав” ХК
20 “Гурил увс” ХК 40 “Төв ус” ХК

Иймд Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар дээрх нэр бүхий хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос үүгээр мэдээлж байна.

Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар дээрх хувьцаат компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр , бус болохыг   тус компаниудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүд анхаарна уу.

Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудын засаглал, мэдзэллийн болон санхүүгийн тайлагналын ил тод байдлыг сайжруулах, холбогдох хууль тогтсомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хариуцлагыг хүлээлгэх болно.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО