ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллана

Хайлт


hk1Хонконгод жил бүр уламжлал болгон зохиогддог “Монголын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт”-д оролцож байгаа Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа Хонгконгийн Үнэт цаас, фьючерсийн хороон болон Хөрөнгийн биржид зочилж Хорооны дарга ноён Карлсон Тонг, Хөрөнгийн бирж, клирингийн компанийн захирал ноён Дэвид Грэхам нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Тэрбээр уулзалтын үр дүнд Санхүүгийн зохицуулах хороо нь Хонгконгийн Үнэт цаас, фьючерсийн хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дүрэм журам болон хяналт шалгалтын чадавхиа хөгжүүлж төлөвшсөн зах зээлийн зохицуулалтын түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Түүнчлэн З.Нарантуяа дарга Хонгконгийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай уулзах үеэрээ Монголын Хөрөнгийн бирж, Хонгконгийн Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг идэвхижуулэх, тус биржүүдээс бүртгэлтэй компаниуддаа тавьдаг шаардлагаа ижил түвшинд хүргэн эрх зүйн шаардлагын хувьд хийгдэх зохицуулалтуудаа харилцан хүлээн зөвшөөрч, бүртгэлтэй компаниудад хялбар зохицуулалтын орчинг бүрдүүлж өгөх улмаар хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх зохицуулалтын таатай орчинг богино хугацаанд бий болгох зэрэг олон чухал асуудлыг хөндөж ярилцлаа.

Хонгконгийн Хөрөнгийн бирж нь Монголын Хөрөнгийн биржтэй 2007 онд байгуулсан гэрээгээ шинэчлэн, цаашдын хамтын ажиллагаагаа идэвхижүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.