ҮЦТХТ

70120460

info@mcsd.mn

Хишиг хувь хүртээгүй иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь буцаан эзэмшүүлэхээр боллоо

Хайлт


ЭТТ ХКМонгол улсын Зaсгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт  дүйцүүлсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасантай холбогдуулан “ҮЦТТТХТ” ХХК нь хишиг хувь хүртэх иргэдийг хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилтийг  хийсэн.

Гэтэл хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны төлбөр төлөгдөлгүй өнөөг хүрсэн бөгөөд эдгээр иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргажээ. Үүний дагуу дээрх иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай 2015 оны 4 дүгээр сарын 20-д Засгийн газрын 151 дүгээр тогтоол гарлаа.

Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг “ҮЦТТТХТ” ХХК 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос эхлүүлж, ажлын 3-5 хоногт дуусгахаар ажиллаж байна.