Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ҮЦТХТ” ХХК JP Morgan Chase Bank-тай албан уулзалт хийлээ

Хайлт


2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “ҮЦТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Ш.Лхагва Америкийн Нэгдсэн улсын JP Morgan Chase Bank-ны Дэлхийн зах зээлийн дэд бүтэц хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Danny Tan-ыг хүлээн авч уулзлаа.

IMG_3889

IMG_3886

Албан уулзалтын эхэнд JP Morgan Chase Bank Монгол улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэн хөрөнгө оруулах үйл явцад олон улсын хөрөнгө оруулагч нарт тулгарч байгаа хэд хэдэн асуудлуудыг хөндөн ярилцлаа. Үүнд:

– Бүртгэлтэй хувьцаат компаниудын ногдол ашгийн төлбөрийг төлөх өдөр хэрхэн тогтдог,

– МХБ болон Монгол банкны Засгийн газрын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хэрхэн явагдаж өмчлөх эрх хэрхэн шилжигддэг,

– Үнэт цаасны зах зээлийг олон улсын стандартад нийцүүлсэн эсэх мөн шаардлагатай сайжруулах үйл ажиллагаа байдаг эсэх зэрэг сэдвүүдийг хөндсөн болно.
Тус айлчлалын хүрээнд ноён Danny Tan нь олон улсын глобал кастодиан банк болох JP Morgan Chase Bank-ийг төлөөлж Монгол улсын санхүүгийн зах зээл дээрхи Сангийн яам, СЗХ, ҮЦТХТ, МХБ, АТТ зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж санал бодлоо солилцох юм байна.