Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ҮЦТХТ” ХХК нь Оросын Үндэсний Төлбөр Тооцоо Хадгаламжийн байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Хайлт


“ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва тэргүүтэй компанийн төлөөлөл Москвагийн Хөрөнгийн Биржийн урилгаар Москва хотноо болсон Хөрөнгийн Биржүүдийн олон улсын Форумд 2018 оны 04 дүгээр сарын 10-д оролцлоо. Форумын үеэр Оросын Үндэсний Төлбөр Тооцоо Хадгаламжийн байгууллага /NSD/-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуран, хоёр байгууллагын хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргалаа.

IMG_5571 (2)

Айлчлалын үеэр Оросын  Үндэсний Төлбөр Тооцоо Хадгаламжийн байгууллагын тэргүүн, CEO ноён Эди Астанинтай уулзалт хийн хоёр орны хөрөнгийн зах зээлийн өнөөгийн төлөв байдал, хууль эрх зүйн орчин, хөрөнгийн зах зээл дэх оролцоо, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих талаар харилцан санал бодлоо солилцов.

Форумын дараах өдөр “ҮЦТХТ” ХХК-ийн төлөөлөгчид Оросын Үндэсний Төлбөр Тооцоо Хадгаламжийн байгууллагад зочлон Оросын хөрөнгийн зах зээлд оролцогчдын мэдээлэл солилцоо, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ / E-voting platform, гурвалсан үйлчилгээ г.м/, мэдээллийн аюулгүй байдал, ҮЦХБ-д хэрэглэгдэж буй сүлжээний талаар сургалт авав. Мөн   Монголын хөрөнгийн зах зээлийн талаар болон “ҮЦТХТ” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж илтгэл тавив.

            “ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва Евро-Азийн Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагын гишүүнээр элсэхээ албан ёсоор мэдэгдлээ.