Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ҮЦТХТ” ХХК-ийн урилгаар Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагын удирдлагууд ирж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Хайлт


IMG_3509“ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, CEO Ш.Лхагвын урилгаар Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллага /KSD/-ын дарга, CEO  ноён И Бёнг Рэй, KSD-ийн Сангийн Удирдах захирал ноён Кан Бу Сун, KSD-ийн Гадаад харилцааны албаны захирал ноён Чо Лайт нар 2017 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлалаар хүрэлцэн ирлээ.

IMG_3501

IMG_3525

Айлчлалын үеэр “ҮЦТХТ” ХХК нь Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд мөн Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагын санхүүжилтээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй KSD Foundation буюу KSD Сангийн санаачлагаар Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч ажилтнуудын дунд “Солонгос хэл сурах” 1 жилийн төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь 2017 оны 9 дүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөөд байна.