“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 26-д “Арилжаа Эрхлэгчдийн Холбоо” ӨЗБ, “Монголын Хөрөнгийн Бирж” ХХК, “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК болон “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн оролцогч байгууллагуудын үр бүтээлт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 02-д “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Арилжаа Эрхлэгчдийн Холбооны мэргэжлийн гишүүнээр элслээ. АЭХ-нд гишүүнээр элссэнээр Үнэт цаасны компаниудтай нягт хамтран ажиллаж, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг оновчтой шийдвэрлэн мэргэжлийн байгууллагуудын нэгдмэл байр суурийг ханган ажиллахад чухал түлхэц болно гэж үзэж байна.
“ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ш.Лхагва Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 89%-ийн саналаар сонгогдлоо.