2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос кастодианы үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Голомт Кастодиан банк, Хаан кастодиан банк, Худалдаа хөгжлийн кастодиан банк нартай “ҮЦТХТ” ТӨХХК “Төвлөрсөн хадгаламжийн гишүүнчлэлийн гэрээ” байгууллаа.
Уг гэрээг байгуулснаар кастодиан банк төвлөрсөн хадгаламжид өөрийн болон харилцагчийн дансуудыг нээх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд “Үнэт цаасны тухай хууль”, ҮЦТХТ-ийн “Кастодиан гишүүнчлэлийн журам”, СЗХ-ны “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам” болоод хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой журмуудын кастодиантай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бий боллоо.
“Кастодиан гишүүнчлэлийн журам”-д заасанчлан кастодиан банк дараах төрлийн дансуудыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага болох ҮЦТХТ-д нээх боломжтой байна. Үүнд:
- Кастодиан банкны өөрийн эзэмшилийн данс
- Харилцагчийн хамтын буюу омнибус болон номинал эрхтэй данс
- Харилцагчийн тухайлсан буюу харилцагчийн шууд эзэмшилийн данс
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК