Солонгосын үнэт цаасны хадгаламжийн байгууллага болох Korea Securities Depository (KSD)-ийн гүйцэтгэх захирал ноён Жае Хүүн Ёо-гийн урилгаар “ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва тэргүүтэй төлөөлөгч нар Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотод 2016 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.
Тус албан айлчлалаар хоёр байгууллага Монгол улсын болоод БНСУ-ын үнэт цаасны хадгаламжийн байгууллагад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламж, кастодиан, мэдээлэл технолги, хууль эрх зүйн тал дээр санал бодлоо солилцлоо.
Хоёр орны байгууллагын дунд ажилтан солилцох хөтөлбөрөөр туршлага судлах болон сургалт зохион байгуулах талаар тохиролцов. Мөн 2016 оны 12 дугаар сард Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Солонгосын үнэт цаасны хадгаламжийн төв хоёр байгууллага харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж хамтын үйл ажиллагаанд ахиц гаргахаар төлөвлөжээ.

ҮЦТХТ-ийн төлөөлөгч нар БНСУ-ын үнэт цаасны хадгаламжийн байгууллагатай албан уулзалт хийж хамтран ажиллахаар боллоо
Хайлт
-
“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн 2024 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 57 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2025… Үргэлжүүлэн үзэх
-
“СҮҮ” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“СҮҮ” ХК-ийн 2024 оны сүүлийн хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 3.26 төгрөг /татвар суутгасан дүн/… Үргэлжүүлэн үзэх
-
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ийн 2024 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 19 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2025… Үргэлжүүлэн үзэх