2015 оны 2 дугаар сарын 6-наас 2 дугаар сарын 7-ны өдрүүдэд МХБ-ийн байранд “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг”-т амжилттай оролцлоо. Энэхүү өдөрлөгөөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь иргэдийн цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллийг тухайн иргэний бичиг баримтан дээр үндэслэн хайлт хийн төвлөрсөн хадгаламж дахь харилцагчийн дансын хуулга, үлдэгдлийг хэвлэн гаргах үйлчилгээг үзүүлэв.
“ҮЦТТТХТ” ХХК-иар тараалгаж буй ногдол ашиг, ногдол хувийн судалгааг 1993-2014 оны байдлаар гарган сонирхсон иргэдэд мэдээлэл өгөн үнэт цаасны шилжүүлэг болох өв залгамжлал, бэлэглэл, зээлийн барьцаа г.м үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллав. Мөн “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны бичилтийн талаар иргэдэд мэдээлэл өгч нийт 2450 иргэдэд зөвлөгөө өгөн ажиллалаа.
Манай компани нь ажлын өдрүүдэд 09.00 – 12.30; 14.00 – 17.30 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд иргэд Та бүхэн өөрийн иргэний үнэмлэх, бичиг баримтын хамт ирж үйлчилгээ авах боломжтой.
Манай хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гудамж 16/1
/Чингэлтэй дүүргийн Тамгын Газрын урд 2 давхар байшин/
Холбоо барих утас: 7012-0460