Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Үнэт цаасыг барьцаалах тухай журмын төсөлд олон нийтээс санал авч байна

Хайлт


Энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулиар зохицуулалттай зах зээл дэх эдийн болон эдийн бус хөрөнгийг барьцаалахтай холбоотой нарийвчилсан харилцааг холбогдох төрийн хяналт, зохицуулалтын байгууллага өөрийн журмаар зохицуулах чиг үүргийг олгосон.

Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/ болон бусад улсын үнэт цаасыг зээлдүүлэх, барьцаалахтай холбоотой зохицуулалтууд, судалгааны тайлан, зөвлөмжийг судалж үзсэний үндсэн дээр “Үнэт цаасны зах зээл дэх үнэт цаасыг барьцаалах тухай журам”-ын төслийг боловсруулаад байна. Журмын төсөлд иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаалан зээл авах, брокерийн компанийн барьцааны дансанд байршуулж зээлээр арилжаанд оролцох зэрэг олон зохицуулалтыг тусгасан.

Хуулийн дагуу журмын төсөлд үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн оролцогчид болон хөрөнгө оруулагчид, иргэд, олон нийтийн саналыг тусгахаар нээлттэй хэлэлцүүлж байна.

Төслийг энд дарж үзэж танилцаад саналаа өгнө үү.