Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Үнэт цаасны хил дамнасан үйлчилгээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Хайлт


2018 оны 8 дугаар сарын 14-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК БНСУлсын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагатай Үнэт цаасны хил дамнасан үйлчилгээний хамтын ажиллагааны гэрээ /MoC/-нд гарын үсэг зурлаа.

IMG_4483Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа сэргэж, зах зээлд шинээр хэд хэдэн төрлийн хувьцаат компаниуд өөрсдийн хувьцааг гаргасан бөгөөд хил дамнасан үнэт цаасны анхны бүртгэлийг /ERDN – Erdene Resource Development/ хийж гүйцэтгээд байна. Цаашид хадгаламжийн бичиг /DR – Depositary Receipt/ гэх мэт олон улсад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд БНСУ-ын хадгаламжийн байгууллагатай хамтран ажиллаж, туршлага солилцох шинэ үүд энэхүү арга хэмжээгээр нээгдэж байна.

IMG_4485

 

IMG_4471 Уг арга хэмжээнд зах зээлийн оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдэд хил дамнасан үнэт цаасны бүртгэл, гадаад хөрөнгө оруулалт, гадны зах зээлээс хөрөнгө босгох зэрэг үйл ажиллагааны талаар болон түүний хууль эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийн дагуу танилцуулга хийгдэж, санал бодлоо солилцлоо.