Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хайлт


Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.3 дахь   заалт, “ҮЦТХТ” ХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх журам”-ыг тус тус үндэслэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн нэгдэлд ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  2. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  3. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  4. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
  5. Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс 8-аас доошгүй жил санхүүгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
  6. Дотоод хяналтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  7. Сүүлийн 3 жил компанийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаагүй байх;
  8. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  9. Компанийн ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл садангийн холбоогүй байх;
  10. Компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсгээгүй байх;
  11. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээж байгаагүй байх.
  12. Хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон CV;
  2. Боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн);
  3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Ажил байдлын талаарх тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан газрын);
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  6. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх тухай Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа болон Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөртэй эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  7. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай ЦЕГ-ын тодорхойлолт;
  8. Нэр дэвшигчээс компанийг удирдах үйл ажиллагаанд оролцох санал. Тухайлбал, салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогод өгөх санал, компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал;
  9. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх тухай өөрийн тодорхойлолт;
  10. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
  11. Нэр дэвшигчдэд тавигдсан шаардлагын талаарх шаардлагатай лавлагааг холбогдох байгууллагаас авахыг зөвшөөрсөн нэр дэвшигчийн зөвшөөрөл.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын 2 дугаар байр, Сангийн яамны 416 тоот өрөө, Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс. Утас: 264158

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох  иргэний баримт материалыг  2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.