Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ҮЦТХТ” байгууллага “МҮЦАЭХ” байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Хайлт


2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ҮЦТХТ байгууллага Монголын биржийн бус зах зээлийн арилжааны шинэ платформд нэгдэн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран мэдээллийг түргэн шуурхай, найдвартай хүргэж Олон улсын жишгийн дагуу биржийн бус зах зээлийн арилжааг зохион байгуулах боломж бүрдлээ.

  Биржийн бус зах зээлд оролцогч мэргэжлийн хөрөнгө оруулагч болон Үнэт цаасны компаниудад зориулсан тусгай API системийн хөгжүүлэлтийг хийж дууссан бөгөөд хөрөнгө оруулагч өөрт холбоотой мэдээллийг үнэн зөв, хурдан хугацаанд гаргаж авах боломжтой.

  Мөн ҮЦТХТ байгууллага биржийн бус зах зээлийн арын албаны (back office) ажлыг дэмжин ажиллаж эхэлж буй нь Олон улсын үнэт цаасны бүртгэл болон хадгаламжийн ISO6166, ISO10962, ISO18774 стандартуудыг хэрэгжүүлэх давуу талтай бөгөөд биржийн бус зах зээлд урьд өмнө үнэт цаас хэмээн нэрлэгдэж, сурталчилагдаж байсан компанийн хувьцаа болон өрийн хэрэгсэлүүд (private placement)-ийг  Монгол улсад албажуулж бүртгэлжүүлэх, учирч болох эрсдэлүүдээс хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбоотой.