Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН АНХАААРАЛД

Хайлт


Засгийн газар болон Улсын Онцгой Комиссын холбогдох шийдвэр, “ҮЦТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/56 тоот тушаалын дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК нь бүрэн зайнаас ажиллаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ҮЦК-иудаас ирүүлэх баримтын цахим хэлбэрээр хүлээн авч ажиллахаар болсон тул та бүхэн дараах цахим шуудангаар холбогдох баримтаа цахимаар илгээнэ үү.

Үүнд:

1. Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл кастодианы алба / depository@mcsd.mn /

– ААН данс нээх гэрээ

– Үнэт цаас шилжүүлэх өргөдөл

– Мэдээлэл засварлах өргөдөл

– Үүргийн гүйцэтгэлээр үнэт цаас тусгаарлуулах хүсэлт

– Данс нэгтгэх

– Бэлэглэл

– Өв залгамжлал г.м.

2. Захиргаа санхүүгийн алба / finance@mcsd.mn /

– Төвлөрсөн хадгаламжийн данснаас мөнгө хүссэн өргөдөл

– Төвлөрсөн хадгаламжийн данснаас зарлага хийх мэдэгдэл

3. Мэдээлэл технологийн алба / it@mcsd.mn /

– Цахим үйлчилгээтэй холбоотой санал гомдол

Жич: 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цахимаар ирүүлсэн баримтыг эх хувиар нь шаардан авах тул та бүхэн эх баримтын хадгалалт хамгаалалт дээр анхаарч, хүлээлгэн өгнө үү.

“ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ” ХХК