Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 тэрбум төгрөг буюу 1.03 хувиарөсчээ.
Энэ өсөлтөд ТОП-20 индекст багтдаг “АПУ” ХК-ийн хувьцааны ханш 17.0, “Сүү” ХК-ийн үнэлгээ 39.0, “Монгол Шуудан” ХК-ийн үнэлгээ 62.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.Нийт зах зээлийн үнэлгээний 89.6 хувийг 30 компани бүрдүүлж байгаагаас уул уурхайн салбарын компаниудын үнэлгээ зах зээлийн үнэлгээний өсөлт, бууралтад шууд нөлөө үзүүлж байна. ТОП-20-д багтдаг “Таван толгой” ХК, “Шивээ овоо” ХК, “Бэрх уул” ХК-уудын хувьцааны ханш энэ харгас жилд тус бүр 63.0, 52.0, 70.0 хувиар буурчээ.
Оны эхний хагасын энэхүү зах зээлийн үнэлгээнд хувьцааны арилжааны үнийн дүнг харьцуулан хөрвөх чадварыг тооцсон дүн 0.93 нэгж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.53 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрвөх чадварын түвшин өсөхөд “Монгол шуудан” ХК-ийн 33.8 сая ширхэг хувьцааг 6.26 тэрбум төгрөгөөр хувьцааны анхдагч зах зээлд арилжсан нь нөлөөлсөнбөгөөд энэ нь нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 47.3 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: www.frc.mn