Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ ДНБ-ий 6.26 хувьтай тэнцэж байна

Хайлт


imagesЭнэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 1,497.7 тэрбум төгрөг байгаагийн 90.4 хувийг топ 30 компани бүрдүүлжээ. Үүнийг 2016 оны жилийн эцсийн үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-тэй харьцуулбал 6.26 хувьтай тэнцэж байна. Жилийн өмнө энэ үзүүлэлт 6.15 хувь байсан юм.

2017 оны хоёрдугаар улиралд 7.2 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэнийг дээрх нийт зах зээлийн үнэлгээнд харьцуулбал хөрвөх чадварын үзүүлэлт 0.48 хувьтай гарч байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.14 пунктээр өссөн дүн юм.

Зургийн тайлбар: Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын нийт эдийн засаг 2011 онд 17.5 хувийн өсөлттэй гарч, үүгээрээ олон улсад тэргүүлж, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханш огцом нэмэгдэн, зах зээлд оролцогчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тоо ч огцом өссөн юм. Харин 2012 оноос дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ ханш унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бууран, эдийн засгийн өсөлт удааширснаас хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар буураад байна.

Эх сурвалж: www.frc.mn