Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалт хойшлоод 2018 оны 05 дугаар сарын 14-нд эхлэхээр боллоо.
Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.
Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:
- Өргөдөл, анкет
- Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 2 хувь зураг
- Сургалтын төлбөр
1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг, |
2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг, |
3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт |
Жич: 2017 оны 11, 12-р, 2018 оны 04, 05-р, 06-р,07-р, сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана
Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:
- Өргөдөл /5-р хавсралт/,
- Анкет /2-р хавсралт/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 2 хувь зураг
- Сургалтын төлбөр
Холбоо барих утас:70123339, 96634132
Сургалт болох газар: 100 айл дахь Ампер хаус төвийн 6-н давхарын хурлын танхимд болно.