СЗХ-ны “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” журмын 5.7 дахь заалтын дагуу сургалтанд хамрагдахгүйгээр Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох шалгалтыг 2015 оны 09-р сарын 04-ны баасан гаригийн 14 цагаас зохион байгуулахаар боллоо. /Шалгалт зохион байгуулагдах газрын хаягийг жич зарлах болно/
Шалгалтанд орж эрх авахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /1-р төрөхийн урд талд Flamingo tower барилга, 501 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл, анкет
- Дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 2 хувь зураг
- Сургалтын төлбөр:
- Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
- Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банкан дахь 102100172091 тоот дансанд тушаасан баримт
Холбоо барих утас:
70123339, 96634132
E-mail: info@masd.mn
Web: www.masd.mn