Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-ноос үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтуудыг доорх өдрүүдэд зохион байгуулна. Үүнд:
-Үнэт цаасны зуучлалын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалт: 2015 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд 9.30-17.10 цагийн хооронд;
-Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалт: 2015 оны 3 дугаар сарын 23-аас 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд 9.30-17.10 цагийн хооронд;
-Аттестатчилах буюу эрх сунгах сургалт: 2015 оны 3 дугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд 14.00-17.10 цагийн хооронд.
Сургалт зохион байгуулагдах газар: Төв шуудангийн баруун урд хаалга, 4 давхрын хурлын танхим
Холбоо барих утас: МҮЦАЭХ 70123339, 96634132