Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын болон Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 26-аас 11 дүгээр сарын 05-ны хооронд зохион байгуулахаар боллоо.
Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж, Сеnter 34-404 тоот/-нд ирж бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл, анкет
- Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 2 хувь зураг
- Сургалтын төлбөр:
- Брокер, дилерийн чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
- Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
- Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банкан дахь 102100172091 тоот дансанд тушаасан баримт
Жич: 2015 оны 7-р сард эрх нь дууссан, 2015 оны 11-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд сунгаагүй тохиолдолд эрхийг цуцлахыг анхаарна уу.
Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг хавсралт.xlsx энд дарж үзнэ үү.
Холбоо барих утас:
70123339, 96634132 /МҮЦАЭХ/
www.masd.mn