Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Брокер дилерийн, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилалын сургалтын бүртгэл эхэллээ.
Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /1-р төрөхийн урд талд Flamingo tower барилга, 501 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
• Өргөдөл, анкет
• Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• 2 хувь зураг
• Сургалтын төлбөр:
1. Брокер дилерийн чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг
МҮЦАЭХ-ны Хадгаламжийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт
Жич: Сургалтанд хамрагдах хүний тоо шаардлага хангасан үед сургалтыг эхлэхийг анхаарна уу.
Эх сурвалж: www.masd.mn