Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын бүртгэлийн зар

Хайлт


Logo-MASD-NEW-CopyМонголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-ноос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын болон Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, мөн аттестатчилах сургалтуудыг 2016 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл, анкет
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр:
  1. Брокер дилерийн чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
  2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
  3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны

Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

 

Жич: 2016 оны 4, 7, 12-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4 жилийн хугацаагаар сунгана.

Сургалтанд хамрагдах хүний тоо шаардлага хангасан үед сургалтыг эхлэхийг анхаарна уу.

 

Холбоо барих утас:

70123339, 96634132 /МҮЦАЭХ/