Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


ҮНЭТ ЦААСААР ГЭРЧЛЭГДЭХ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ӨВ ЗАЛГАМЖЛАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хайлт


Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хууль батлагдсанаас хойш нас барсан тэтгэвэр авагч иргэний Үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхийг (мөнгөн хөрөнгийг) өв залгамжлалаар эрх бүхий этгээдэд шилжүүлэхдээ доорхи бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Өв хүлээн авагч төвлөрсөн хадгаламжид үнэт цаасны данстай байх;
  2. Нотариатаар гэрчлэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ;
  3. Нас барсны гэрчилгээ, эсвэл нас барсны лавлагаа;
  4. Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг;
  5. Өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлүүлнэ.

Жич: Өргөдөлд өв хүлээн авагч мөнгөн хөрөнгө хүлээн авах арилжааны банкны дансны дугаар, холбоо барих утасны дугаараа зөв, тодорхой бичих.

Эдгээр бичиг баримтыг Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбарт хянуулсны дараа “Монгол шуудан” ХК-ийн салбараар дамжуулан “ҮЦТХТ” ХХК-ийн: 16/1, Самбуугийн гудамж, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс гэсэн хаягаар илгээнэ.

Утас: 7012-0460

Факс: 7011-4424
Имэйл: info@mcsd.mn

“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК