Япон улсын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болох Japan Securities Depository Center (JASDEC)-ийн Гадаад харилцааны гүйцэтгэх захирал ноён Жүн Сүге-гийн урилгаар “ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва тэргүүтэй төлөөлөгч нар Япон улсын Токио хотод 2016 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд компанийн шинэ бүтэц зохион байгуулалтын талаар санал солилцож хоёр байгууллагын гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтын ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг хэлэлцэж ажилтан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав.
“ҮЦТХТ” ХХК-ийн хадгаламжийн үйлчилгээний хууль эрх зүйн орчинг сайжруулах, кастодиан үйлчилгээг нэвтрүүлэх, IT мэдээлэл технологийн системийг боловсронгуй болгох, Монголын хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, харилцан туршлага солилцох цаашдын хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэхээр боллоо.