Засгийн газрын тогтоолоор Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд”-ийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлсэн тухай дараах жагсаалтаас танилцна уу. Үүнд:
2011.03.31 | Монгол Улсын нийт иргэдэд 536 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн | Харах |
2012.04.11 | Монгол Улсын иргэдэд нийт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүсэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан. | Харах |
2012.05.30 | Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, саналын эрхгүй, захиран зарцуулахгүй нөхцөлтэйгээр эзэмшүүлсэн. | Харах |
2012.06.13 | Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан. | Харах |
2015.04.20 | Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай тогтоол гарсан. | Харах |
2017.05.30 | “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг баталгаажуулах, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. | Харах |
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана:
- 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
- 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
- 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
- Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр.
Хувьцааны бодолтын жишээг хэрхэн хийх вэ? та энэ холбоос дээр дарж харна уу.
Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.mcsd.mn/registration хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой.