Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2019 оны ногдол ашгийг Ebarimt системээр дамжуулан хүсэлт гарган авах боломжтой

Хайлт


“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаатай иргэдийн ногдол ашгийг хуваарилах хүлээн авах дансыг баталгаажуулах, мэдээлэл түгээх үйл ажиллагааг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв” УҮГ-тай хамтран зохион байгуулж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа, ногдол ашиг авах боломжтой иргэд буюу 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд Үнэт цаасны компанид данс нээлгэсэн, арилжааны банкны дансны дугаараа өгч амжаагүй иргэд Ebarimt аппликейшнд өөрийн бүртгэлийг нээж, банкны дансаа бүртгүүлж, уг дансандаа ногдол ашиг авах хүсэлтээ баталгаажуулж ногдол ашгаа хүлээн авах боломжийг бүрдүүллээ.