Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 334 дүгээр тоот тогтоолын дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 933 төгрөгөөр, нийт 300,426 төгрөгөөр нэг багц болгон Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны хасалтыг манай компани хийж гүйцэтгэсэн.
Иргэн Таны хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулахдаа арилжааны банк дах таны дансанд шилжиж орсон мөнгөн дүнгээр хасалтыг хийсэн. Жишээ нь:
- Иргэн Бат хувьцаагаа худалдах хүсэлт гаргаж 300,426 төгрөгийг өөрийн арилжааны банканд хүлээн авсан бол эзэмшиж буй хувьцаанаас 322 ширхэгийг,
- Иргэн Болд хувьцаагаа худалдах хүсэлт гаргаж 200,284 төгрөгийг өөрийн арилжааны банканд хүлээн авсан бол эзэмшиж буй хувьцаанаас 215 ширхэгийг,
- Иргэн Дорж хувьцаагаа худалдах хүсэлт гаргаж 100,142 төгрөгийг өөрийн арилжааны банканд хүлээн авсан бол эзэмшиж буй хувьцаанаас 108 ширхэгийг тус тус засгийн газарт шилжүүлсэн.
Иргэн Та хувьцаа эзэмшигч эсэхээ манай компанийн https://net.schcd.mn/registration веб хуудаснаас шалгах боломжтой.
“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК