Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


ЛЭНДМН: Итгэлцлийн үйлчилгээгээр 4 сая доллар босгоно

Хайлт


МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Лэндмн ББСБ /MSE:LEND/ хувьцаат компани СЗХ-ноос Итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл, тус компани нь “Мирэ Эссет Секьюритис Монгол”ҮЦК-тай 4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Итгэлцлийн гэрээ”-ээр босгоход хамтран ажиллах санамж бичигт 2019.06.03-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болж 4-р сард “Мирэ Эссет Секьюритис Монгол”ҮЦК-аар дамжуулан эхний ээлжийн 1 сая ам.долларын санхүүжилтийг БНСУ-ын Райнос Эссет Менежент болон бусад гадны хөрөнгө оруулагчдаас босгосон талаар компанийн зүгээс мэдээлэв.

Энэ үеэр Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Манай компани 2019 онд өндөр зорилт тавьсан байгаа. Үүнд хүрэхэд бидний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой” гэж онцолсон.

Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьд энэ оны 1-р улиралд 78.9 тэрбум төгрөгийн зээлийг харилцагчиддаа олгож, 2.9 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд нэгж хувьцаандаа EPS = 1.56₮ буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон.

Харин 2019 онд 6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар компани төлөвлөөд байгаа юм.

 

Эх сурвалж: www.marketinfo.mn