Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудын дунд таван төрөлт тэмцээн болж өндөрлөлөө

Хайлт


Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын таван төрөлт тэмцээн 2018 оны 1 дүгээр сарын 18-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Арилжааны Төлбөр Тооцоо болон Үнэт Цаасны Биржийн мэргэжилтнүүд шатар, цахим спорт, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдлөө.

27337269_467153377015159_5801409992366623379_n

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн хамт олон шатар болон цахим спортын төрөлд багаараа II байр, ширээний теннисээр эмэгтэй баг  II, III байр эзлэн гар бөмбөгийн төрлөөр эмэгтэй баг болон эрэгтэй баг тус бүр II байрт шалгаран нийлбэр дүнгээр таван төрөлт тэмцээнд хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг хамт олондоо талархал илэрхийлье.