Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Хяналт шалгалтын шинэ зааврууд батлагдлаа

Хайлт


Logo_Mon+Eng - bosooСанхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын тушаалаар “Үнэт цаасны зах зээл дээрх зохицуулалттай этгээдийн газар дээрх хяналт шалгалтын заавар”, “Үнэт цаасны компанийн үйл ажиллагаанд зайнаас хяналт тавих заавар”-ыг тус тус баталлаа.

Эдгээр заавруудыг Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн зохицуулалттай байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд ашигладаг зайны болон газар дээрх хяналт шалгалтын заавар, Дэлхийн банкны “Korean Trust Fund” төслийн шугамаар Хороонд ажилласан олон улсын зөвлөх Дэвид Вайтын боловсруулсан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын удирдамж” зэргийг ашигласан боловсруулсан юм.

“Үнэт цаасны зах зээл дээрх зохицуулалттай этгээдийн газар дээрх хяналт шалгалтын заавар”-т газар дээрх хяналт шалгалтын төрлийг Хороонд цуглуулсан мэдээлэл, ирүүлсэн өргөдөл гомдлын тоо, зах зээлд учруулж болохуйц эрсдэл зэргийг харгалзан тодорхойлохоор заасан байна. Түүнчлэн, шалгалтын төрөл бүрийн онцлог, хамрах хүрээг тогтоож өгсний дээрхяналт шалгалтыг үр дүнтэй явуулахад шаардлагатай бэлтгэлийг хэрхэнхангах, шалгалтын цар хүрээ ямар байх, шалгалт нь заавал нэгдсэн шалгалт байх шаардлагагүй бөгөөд тусгайлсан чиглэлээр хийгдэж болох зэргийг тодорхойлсон байна.

Мөн шалгалтын ажлын хэсэг болон Хорооны улсын байцаагчдын шалгалт хийхдээ баримтлах зарчим, үнэлгээ, дүгнэлтийг хэрхэн өгөх зэргийг заавруудаар нарийвчлан зохицуулсан байна.

Заавруудад зайнаас хяналт тавих хяналтын дүгнэлт болон  газар дээрх хяналт шалгалтын тайланд тусгагдсан үнэлгээ, тайлангийн цар хүрээ, тэдгээрийг бэлтгэх хугацаа, илэрсэн зөрчлийг арилгуулах, хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг нарийвчлан тусгаснаараа ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.frc.mn