Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах, хуралдуулах хуулийн хугацаа

Хайлт


calendarКомпанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компани (ХК)-ууд Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулах ёстой. ХЭХ-ыг хуралдуулах тухай компаний Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэр уг хурал болох өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө гарсан байх учиртай. Энэ шийдвэрийг гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид мэдэгдлээр ирүүлэх бөгөөд нэгэнт шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглодог.

Санхүүгийн зохицуулах хороо ХК-уудын ХЭХ-ыг зарлах, хуралдуулахтай холбоотой харилцааг “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих тухай журам”-аар нарийвчлан зохицуулдаг бөгөөд уг журамд заасан цаг хугацааг зургаар харууллаа. ХЭХ-аа хийх талаар шийдвэр гаргахын тулд компаний ТУЗ ногдол ашиг хуваарилах, эсэх асуудлыг шийдсэн байх ёстой бөгөөд энэ шийдвэрийг гаргах хуулийн хугацаа хэдхэн хоногийн дараа дуусах гэж байна.

Тиймээс ХК-ууд цаг хугацаатай ажлуудыг хууль, журмын дагуу гүйцэтгэж, хурлын материалаа ирүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос сануулж байна.

Эх сурвалж: www.frc.mn