Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэндээр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг зохицуулалттай этгээд буюу үнэт цаасны компани нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай бүр аливаа гүйлгээ хийгдэхээс өмнө Үнэт цаасны зах зээлийн тухайхуулийн 24.5-д заасны дагуу Хорооноос зөвшөөрөл авах зохицуулалттай байдаг.
Хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороон дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, хөрөнгө оруулалтын менежментийн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК болон үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд тус тус өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.
“Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Юу Эм Си холдинг” ХХК өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь иргэн Н.Монсорт шилжүүлэх зөвшөөрлийн хүсэлтийг Хороонд гаргасан юм. Харин “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Капитал банк өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлснээр “Бишрэлт холдинг” ХХК нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж байна.
Эх сурвалж: www.frc.mn