Монголын Хувьцаат Компаниудын Холбоо /МХКХ/ болон Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл /КЗҮЗ/ -ийн хооронд 2017.06.12-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа.
Санамж бичигт КЗҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбаяр, МХКХ-ны ерөнхийлөгч Б.Гантулга нар гарын үсэг зурсан байна.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажилтан албан хаагчдад хөрөнгийн зах зээлийн ач холбогдол, давуу талыг бүрэн ойлгуулах, чадавхижуулах замаар сайн засаглалыг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, хууль эрх зүй, зохицуулалтын хүрээнд хувьцаат компаниудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зэрэг 7 чиглэлд хамтран ажиллаж ажиллах юм байна.
Мөн дээрхи чиглэлээр талууд зөвхөн ажиллах бус зах зээлд оролцогч зохицуулагч болон бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллах замаар Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
Зургийн тайлбар: Зүүн гар талаас КЗҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбаяр, МХКХ-ны ерөнхийлөгч Б.Гантулга, МХКХ-ны гүйцэтгэх захирал Б.Ганболд
Эх сурвалж: www.marketinfo.mn