Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны XVI хуралдаан болов

Хайлт


Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны XVI хуралдаан болж нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар” ХХК, “Эрдэнэс ассет менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Хөвсгөл алтан дуулга” болон “Лэндмн ББСБ” ХК-иудын хаалттай хүрээнд гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэв.

Мөн “Мандал даатгал” ХК-ийн хувьцаа хуваах асуудлыг шийдвэрлэж, “Очун капитал” хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэр бүхий 3 компанийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөлж, нэг компанийн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.