Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны III хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар “Централ секюритийз ҮЦК” ХХК болон “Ард секьюритис ҮЦК” ХХК-иудад гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах брокерийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл, “Суварга алтай констракшн” ХХК-д хөдөө аж ахуйн биржийн зуучлагчийн тусгай зөвшөөрөл олголоо. Мөн “Монос хүнс” ХК-ийн тусгаарлагдсан хувьцааг тусгаарлалтаас чөлөөлөв.
Эх сурвалж: www.frc.mn