2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Төрийн банкны 34 130 333 2956 тоот дансаар өмчлөх эрх шилжүүлэх болон бусад гүйлгээтэй холбоотой шимтгэл хураамжийн төлбөр хүлээж авахгүй болсон болохыг мэдэгдье.
Харилцагчийн данс нэгтгэх, үнэт цаас шилжүүлэг, мэдээлэл засварлах, бэлэглэл, өв залгамжлалаар үнэт цаас шилжүүлэх шимтгэл болон бусад өмчлөх эрх бүртгэлийн гүйлгээтэй холбоотой шимтгэл, хураамжийн төлбөрийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн Төрийн банкин дахь 102 100 549 647 тоот дансанд шилжүүлж, төлбөр төлсөн баримтыг холбогдох материалтын хамт ирүүлж гүйлгээ хийгдэх болохыг анхаарна уу.
Жич: Гүйлгээний утга дээр Харилцагч овог нэр, дансны дугаар, утасны дугаар, гүйлгээний утгыг тодорхой бичих
“ҮЦТХТ” ХХК
2016.06.02