Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана

Хайлт


Орон нутгийн иргэдийн Үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлын хүрээнд зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран “Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг Увс аймагт 2018 оны 10 дугаар сарын 24, 25-нд, Баян-Өлгий аймагт 27-ны өдөр, Ховд аймагт 29, 30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тул нутгийн иргэд өргөнөөр оролцохыг урьж байна.

Оролцогч байгууллагууд:

  • Санхүүгийн Зохицуулах Хороо
  • Монголын Хөрөнгийн Бирж ХК
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК
  • Эрдэнэс Тавантолгой ХК
  • Үнэт цаасны компани /брокер дилерийн компани/